Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Их хурд-8" уралдааны түрүү морины унаач хүүхдийг нэг өрөө байраар урамшуулна

  Д.Отгонсүрэн 2019-07-20 1631

Их хурд-8 азарганы уралдаанд 40 гаруй хурдан азарга гараанаас гарч Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга түрүү магнайд хурдаллаа.

Энэ азарга улсын наадамд уралдаагүй, дан уяатай, хавчиг зургаан настай болохыг онцолж байна.  

Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат О.Батбилэгийн халзан азарга хурдаллаа. О.Батбилэг уяач өнгөрөгч улсын наадамд азарга түрүүлгэсэн билээ.

Айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Т.Төрмөнхийн буурал азарга хурдаллаа.

Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдаллаа.

Энэ азарга улсын наадамд гурав түрүүлж, их хурд уралдаанд мөн түрүүлж байсан улс халзан азарганы төл болохыг онцолж байна.

Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын харьяат Д.Ганхуягийн хээр азарга хурдаллаа.

Уралдааныг зохион байгуулагч нар түрүү морийг Тоёота Ланд Крузер 200 автомашинаар байлж байгаа бол унаж хурдлуулсан хүүхдийг нэг өрөө байраар шагнаж урамшуулах юм байна

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө