Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Засуул С.Батжаргал: Баярласан сэтгэл маань хөдлөөд л хар хурдаараа гүйчихсэн, нэг мэдсэн тугны хажууд зогсож байсан

  Ч.Доржбат 2019-07-19 1978

Үндэсний их баяр наадмаар тав давж Монгол улсын начин цол хүртсэн Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын начин Алтангэрэлийн Давааням начны даваанд улсын засуул С.Батжаргалын мөрөн дээрээс гарчээ. Ингээд Давааням өрсөлдөгчөө давж улсын начин болох тэр агшинд засуул Батжаргал ихэд хурдтай гүйж, начин Даваанямаас илүү баярлаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ.

Тэгвэл өнөөдөр Начин Давааням чин сэтгэлээсээ өөрийг нь засаж, улсын начны даваанд зааж зөвлөсөн засуул Батжаргалд хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аяга барилаа.

Засуул Батжаргалын хувьд Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Нийслэлийн Сүхбаатар 2-р сургуулийн биеийн тамирын багш. Бага байхдаа барилддаг байсан бөхөд ихэд дуртай нэгэн гэнэ. Нутгийн ахаараа дамжуулж МҮБХ-нд хандан бөхийн засуул хийх хүсэлтээ уламжилж, бөхийн холбооны удирдлагууд саналыг хүлээж авснаар заал танхимын барилдаанд 3 дахь жилдээ бөхийн засуул хийж байгаа ажээ. 

Харин тэрээр Улсын наадамд анх удаагаа бөх зассан. Түүний мөрөн дээрээс гарсан бөх Улсын цол авахад ихэд баярласан тухайгаа ярьж байлаа.

Тэрбээр "Баярласан сэтгэл маань хөдлөөд л хар хурдаараа гүйчихсэн, нэг мэдсэн тугны хажууд зогсож байсан. Улсын наадамд анх удаа бөх засаж мөрөн дээрээс минь гарсан бөх улсын цолд хүрсэн нь тамирчин хүний хувьд маш сайхан сэтгэл хөдөлгөм үйл явдал байсан. Тиймээс тэр үйлдэл сэтгэл хөдлөлийн илэрхийлэл байсан. Зөвөөр ойлгоорой" хэмээсэн юм. 

Boov.mn-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө