Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Украинд ЛГБТ-чүүд эрхээ хамгаалан жагсаал хийжээ

  Б.Оюун 2019-06-26 485

Украины нийслэл Киев хотноо ням гарагт энэ улсын ЛГБТ буюу ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах байгууллагаас “Тэгш байдлын төлөөх жагсаал” зохион байгуулсан байна. Гей, лесби, трансжендер, бисексуал, бэлгийн чиг хандлагатай иргэд жагсаалд нэгдсэнээс гадна тэднийг эрхийг хамгаалахыг хүссэн хэн боловч жагсаалд нээлттэй оролцох боломжтой байжээ. 

Украины ЛГБТ нийгэмлэгээс зохион байгуулсан жагсаалыг хуулийн дагуу, олон нийтийн жагсаал зохион явуулах зөвшөөрөл авч явуулжээ. Тиймээс ням гарагийн жагсаал элдэв эмх замбараагүй байдал дэгдээлгүй, тайван болсон байна. Зохион байгуулагчдынх нь мэдээлж байгаагаар энэ өдрийн жагсаалд 8 мянга гаруй хүн оролцжээ.

Жагсаалд нэгдсэн хүмүүс гартаа “Хүйсийн тэгш байдлын төлөө”, “Хүний эрх-бид бүгдийн эрх” гэхчлэн уриа лоозон барин жагсчээ.

Киев хотноо болсон “Тэгш байдлын төлөөх жагсаал”-д Украин дахь Канадын элчин сайд Роман Ващук, Европарламентын гишүүн Ребекка Хармс, Украины сангийн сайдын орлогч Максим Нефедов нар нэгдэн оролцжээ. ЛГБТ буюу ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн гишүүд Украин бол Европын нэг хэсэг, Европын аль ч улс оронд хүний эрхийг, тэр дундаа ижил хүйстнүүдийн эрхийг дээдэлдэг, тиймээс Украин ч мөн ижил хүйстэн, ЛГБТ хүмүүсийн эрх ашиг, тэгш байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө