Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Фернандо Торрес их спортоос зодог тайллаа

  Б.Оюун 2019-06-26 513

Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн, Европын хоёр удаагийн, Дэлхийн нэг удаагийн аварга Фернандо Торрес их спортоо орхин зодог тайлж байгаагаа мэдэгджээ. 

Фернандо Торрес их спортоо орхих болсон шалтгаанаа тайлбарлахдаа:

-Харамсалтай нь миний бие цаашид их спортын ачааллыг даахааргүй болж, би өмнө нь талбайд гарахдаа мэдэрч байсан тэр догдлол, тэр хүсэл тэмүүллийг дахин мэдрэхгүй байгаа учраас цаг нь болсон гэж шийдсэн. Би их спортоо, хөлбөмбөгөө оройтоогүй дээрээ орхих шийдвэр гаргасан. Үүндээ ч харамсахгүй байхаар шийдсэн..

Фернандо Торрес 2018 оны зунаас эхлэн Японы “Саган Тосу” хөлбөмбөгийн клубт довтлогчоор шилжин тоглох болсон юм. Тэрээр энэ багтайгаар “J-league”-ийн энэ улирлын тоглолтод орж байгаа ч хүсч байгаа амжилтаа гаргаж чадаагүй байна.

Image result for Фернандо Торрес

Торрес өмнө нь Английн “Челси”, “Ливерпуль”, Испанийн “Атлетико” зэрэг багийн төлөө тоглож байсан. “Челси”-д тоглож байхдаа Аваргуудын Лиги, Европын Лиги, Английн цомын аварга болж байсан бол “Атлетико”-гийн бүрэлдэхүүнд Европын Лигийн аварга болж байжээ. Түүнчлэн өөрийн төрөлх Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2010 онд Дэлхийн аваргын алтан медаль хүртэж, 2008 болон 2012 онуудад Европын хоёр удаагийн аварга болж байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө