Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол багаа дэмжсэн Монголын хөгжөөн дэмжигчид гадны тамирчдыг гайхашруулав

  Г.Бадамлянхуа 2019-06-10 33717

Фиба 3х3  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо 6-р сарын нэгнээс есөн хүртэл амжилттай зохион байгуулагдсан. 18 хүртэлх насны ангилалд нийт 40 баг өрсөлдөж, АНУ-ын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хоёулаа дэлхийн аваргын цом хүртсэн гэнэ. Монголын баг, тамирчид ч бахдам амжилт гаргаж, монгол түмнээ баясгасан гэнэ шүү.  Эрэгтэй тамирчид 6-р байр эзэлсэн бол эмэгтэй тамирчид 14-р байранд шалгарсан гэнэ. Тэмцээний хамгийн гайхалтай нь  Монголын багаа дэмжихээр ирсэн үзэгчид байсан сурагтай...

Тэд нэгнээ уриалан дуудсаар Их жанжин Сүхбаатарын талбайд цуглаж, эзэн Чингис хааныхаа өмнө уухайн дуу хадааж байсан гэнэ шүү... Монгол Монгол Монгол хэмээн хамгаас чанга дуудаж, баярлаж хөөрсөн олон олон үзэгчдийн уухайн дуу, нижигшнэсэн алга ташилтын дор манай тамирчид ч ширүүхэн өрсөлдөөн гаргаж, гурав дараалсан хожлын эзэд болсон байна. Монголчууд сагсан бөмбөгт хайртайгийн илрэл ДАШТ-ээс илт харагдаж байна. Ялангуяа хөгжөөн дэмжигчид үнэхээр сайн байна хэмээн АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч ярьсан гэнэ шүү...

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө