Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Н.Төгсцогт наймдугаар сарын гурванд Гарри Расселтай тулалдана

  Т.Бадамханд 2019-06-06 1215

Олимпийн наадмын мөнгөн медальт, мэргэжлийн боксын ibo холбооны аварга, гавъяат тамирчин Төгсцогт эх орондоо ирсэн байна. Америкийн нэгдсэн улсад бэлтгэл сургуулилтаа базааж мэргэлжийн рингэнд 11 удаа тулалдан 11 удаа ялалт байгуулаад байгаа юм. Одоо түүнд дэлхийн аваргын цол, бүсний төлөөх тулаан үлдэж байна. Хэрвээ энд ялалт байгуулж чадвал спортын замнал дахь шилдэг амжилтаас гадна эд хөрөнгө, нэр алдар, дагах юм. Тэрээр энэ зорилгынхоо төлөө тууштай бэлтгэж байгаа талаар өнөөдөр ярилаа. 

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга Ази болон дэлхийд ранкаараа нэгдүгээр явж байгаа тамирчин Төгсцогтын дараагын өрсөлдөгч Гарри рассел юм байна. WBC холбооноос түүнд Гарри Расселтай тулалдах саналыг тавьж наймдугаар сарын гурванд цаг өгсөн байна. түүний хувьд өрсөлдөгчдөө санал тавьсан ч одоогоор хариу өгөөгүй байгаа гэнэ.

Өрсөлдөгч Гарри Рассел хэрвээ саналыг хүлээж авахгүй бол бүсээ хураалгахад хүрэх юм байна. Гарри Рассел санал хүлээж авахгүй байсан ч өөрөөсөө доош зэргийн тамирчинтай тулалдаж бүсээ авна гэлээ. Түүний зорилго бол бүх бүсийг авч, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн юм.

Төгсцогтын хувьд одоогоор тулааны бэлтгэлдээ ороогүй байгаа гэнэ. WBC бүсний төлөө тулалдаж, эзэн нь болохдоо бүрэн итгэлтэй байна гэж хариуллаа. Аваргын бүсийн тулаан Н.Төгсцогтын хувьд 12 дахь тулаан болон юм. хэрвээ тулаанд ялвал IBO холбооны хувьд нэг номерт бичигдэх тамирчин болох юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө