Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Formula 1”-ийн 3 удаагийн ялагч Ники Лауда таалал төгсчээ

  Б.Оюун 2019-05-21 527

“Formula-1” авто уралдааны 3 удаагийн ялагч, Ferrari багийн нисэгч Ники Лауда 70 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр өнгөрсөн оны 7-р сард ханиад хүрч эмнэлэгт хандсан ч ханиад нь хатгаа болон хүндэрч, улмаар эмч нар түүнд уушиг шилжүүлэн суулгах мэс ажилбар яаралтай хийлгэх шаардлагатай гэж үзсэн юм. Ники Лауда нь “Formula-1” авто уралдаанд 3 удаа тэргүүлж, Гран-при тэмцээнд 25 удаа ялж байжээ. Тэрээр нийтдээ 50 удаа авто уралдааны тэргүүлэгчдийн тавцан дээр гарч зогсч байсан байна.

Австрийн тамирчны хувьд 1976 онд Германы Гран-при тэмцээнд оролцож байхдаа томоохон осолд орж, түүний болид замаас гарч онхолдон, улмаар шатжээ. Энэ ослоос Лаудаг амьд гарч чадахгүй болов уу гэж байсан ч тэрээр их хэмжээгээр түлэгдэж гэмтсэн ч хөл дээрээ босч чадсан байна.

Никки Лауда 1985 онд их спортоо орхиж байжээ. Түүнчлэн Лауда 30-аад жил өөрийн хувийн агаарын компаниа тэргүүлэн ажиллаж байгаад 2013 онд үйл ажиллагаагаа зогсоож байжээ. Сүүлийн 7 жил тэрээр “Мерседес” багийн хөндлөнгийн ажиглалтын зөвлөлийн гишүүн байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө