Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ерөнхийлөгч Х.Баттулга “Азийн хүүхдүүд 2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажилтай танилцав

  С.Золбоо 2019-05-14 662

 

 

Монгол Улс 2020 онд “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадмыг, 2023 онд Зүүн Азийн залуучуудын II наадмыг тус тус зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд өрнөж буй хамгийн том бүтээн байгуулалт нь Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд байрлах наадмын тосгоны бүтээн байгуулалт юм.

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга битүү дээвэртэй ордны  /Мөсөн өргөө/ шав тавьж, усан бассейн, хөлбөмбөгийн талбай зэрэг бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгааг сонордуулсан. Харин өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг газар дээр нь очиж танилцахад наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу үргэлжилж байна гэж барилга угсралт хариуцсан компанийн удирдлагууд танилцууллаа.

Тухайлбал, наадмын тосгонд байх олон улсын хөлбөмбөгийн холбооны 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбай баригдах бүх төрлийн бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Өнгөрсөн сараас газар шорооны ажлыг эхлүүлж, дөрвөн үе дайрга, хайрга, элсээр 28.5 см дүүргэлт хийж тэгшлэх, ус зайлуулах шугам татах, талбайг тойруулан явган хүний зам хийх ажлууд үргэлжилж байна. Ажил энэ эрчээрээ үргэлжилж ирэх долдугаар сар гэхэд гадаадын компаниуд ирж ногоон зүлэг тавих ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Мөн битүү дээвэртэй ордны газар шорооны ажил дуусч, суурь цутгах буюу барилга угсралтын ажил үргэлжилж байна. Энэ ажлыг гүйцэтгэж буй “Улаанбаатар барилга” компанийн ажилчид өөрсдийн хариуцаж буй ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд барилга 16 сарын дотор ашиглалтад орох товтой юм.

Мөн энэ цогцолборт 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолбор баригдах бөгөөд суурийн ажил дуусах шатандаа оржээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө