Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мексикийн тулаанч рингэн дээр амьсгал хураажээ

  Б.Оюун 2019-05-13 885

Мексикийн тулаанч Сесар Гонсалес Баррон буюу Silver King хочит 51 настай рестлер тэмцээний рингэн дээр амьсгал хураажээ.

Тэрээр Лондон хотын Кэмден-Таунд болж байсан Lucha Libre шоуны үеэр рингэн дээр тулалдаж байхдаа гэнэтийн байдлаар хорвоог орхисон байна.Тулааны акробат буюу шоу тулааны үзүүлбэрийн үеэр Silver King өрсөлдөгчийнхөө цохилтод оногдон рингэн дээр унаад эргэж босоогүй байна.

Image result for Легендарный мексиканский рестлер Серебряный Король умер во время боя в Лондоне

Мэргэжлийн тулаанч Сесар Баррон эх нутагтаа, Мексикт ихэд алдартай нэгэн байжээ. Тэрээр 2005 онд Холливудын Nacho Libre буюу “Суперначо” кинонд Америкийн жүжигчин Жек Блэкийн хамтаар тоглон, хорон муу санаат Рамзесын дүрийг бүтээж алдаршсан юм.
Сесар Барроны найз нар нь түүний гэнэтийн үхэлд харамсч байгаагаа илэрхийлсэн ч түүнийг өөрийн хүссэнээр, тулааны талбарт, рингэн дээр амьсгал хураалаа хэмээж байна.
 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө