Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Кейт Мидлтон хуримынхаа ойг нууцаар “тэмдэглэжээ”

  Б.Оюун 2019-04-26 1103

Их Британийн үе залгамжилсан ханхүү Уильям, түүний эхнэр Кембрижийн ахайтан Кейт нар энэ сарын 29-нд хуримынхаа 8 жилийн ойг угтана. 2011 оны 4-р сарын 29-нд Уильям, Кейт нарын хуримын ёслол болж, Их Британи төдийгүй дэлхийг донсолгосон цуутай хурим хийж байсан юм.


Тэгвэл Кембрижийн ахайтан Кейт хуримынхаа ойн өмнө амьдралынхаа гол дурсамжийг эргэн сэргээхээр шийдэж, сүйт бүсгүй байхдаа зүүж байсан гоёлоо саяхны нэгэн арга хэмжээн дээр зүүж иржээ.

Related image

Кейт Виндзорын ордонд болсон улаан өндөгний баярын арга хэмжээн дээр ирээдүйн нөхөртэйгээ сүй тавиад байхдаа эцэг эхээсээ бэлгэнд авч байсан ээмгээ зүүж ирсэн байна. Үүнийг нь олон нийт “Кейт хуримынхаа ойд зориулж өөртөө бэлэн барин, хувьдаа тэмдэглэж, дурсан санаж сүйт бүсгүйн ээмгээ гарган зүүсэн” гэж ярилцан анхаарлаа хандуулжээ.
Үнэхээр ч ирээдүйн нөхөртэйгээ албан ёсоор сүй тавьсны дараа Кейтын эцэг эх Кэро болон Майкл нар охиндоо энэхүү ээмгийг сүйн бэлэг болгон өгч байсан гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө