Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Кёкүшюзан Д. Батбаяр: Хакухо М. Даваажаргалыг иргэншлээ солих асуудлыг дэмжиж байна

  С.Золбоо 2019-04-17 1699

  Мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд 15 настайгаасаа хөл тавьж, олон жилийн шаргуу бэлтгэл сургуулалт хийсний үр дүнд 2007 онд 69 дэх Ёкозүна болсон Хакухо М.Даваажаргал албан ёсоор Монгол Улсын иргэншлээ солихоор болжээ.

Image result for ХАКУХО  Даваажаргал

Түүний хувьд өөрийн дэвжээтэй болох хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд нь ийм шийдвэр гаргасан. Учир Япон улсад Сумо бөхийн дэвжээтэй болох, мөн багшлахад тухайн улсын иргэн байх шаардлагыг тавьдаг байна. Иймээс Хакухогийн хувьд 3-4 жилийн өмнөөс иргэншлээ солих асуудлаа ярьж эхэлсэн гэдгийг Монголын Сумо бөхийн Холбооны Ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр ярьж байна. Түүний шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, дэмжиж байгаа гэдгээ ч Кёкүшюзан хэллээ.

Image result for ХАКУХО  Даваажаргал КЁКҮШЮЗАН

Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээ солих болсон асуудлаар түүний ээж Ө. Тамираас утсаар тодруулга авлаа. Түүний хувьд энэ оны нэгдүгээр сард  хүүтэйгээ уулзжээ. Тухайн үед иргэншил солих асуудлаар ярилцаагүй байна. Одоогоор түүнд хүүгээ иргэншлээ солих болсон талаар мэдээлэл алга гэж хэллээ.

Image result for ХАКУХО  Даваажаргал КЁКҮШЮЗАН

Монголын бөхчүүдээс Кёкүтэнзан Б.Энхбат, Асакэкирьюү Б.Дашням нар Япон улсын иргэн болсон. Тэгвэл тэдний араас Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртэж, дээд зиндаанд 1000 дахь ялалтаа байгуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат цол хүртсэн Мөнхбатын Даваажаргал иргэншлээ солих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүний хүсэлтийг Ерөнхийлөгч эцэслэн шийднэ.

Image result for ХАКУХО  Даваажаргал КЁКҮШЮЗАН

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө