Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ Афганистанаас 1,000 цэргээ гаргана

  М.Даваадулам 2019-02-18 537

АНУ Афганистан улсаас 1,000 цэргээ гаргахаар бэлтгэж байна. АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын тэргүүн ноён Жозеф Вотел ийнхүү мэдэгдлээ. Вашингтон “Талибан” бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулж чадах эсэхээс үл хамааран, Афганистанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдынхаа тоог цөөлөх гэнэ.

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп оны өмнө Сири улсаас цэргээ гаргах шийдвэрээ танилцуулсан. Үүнээс хоёр хоногийн дараа 12-р сарын 20-ны өдөр Афганистан улсаас цэргүүдээ гаргах төлөвлөгөө боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Вашингтон 7,000 цэргээ эхний ээлжинд гаргана гэж Доналд Трамп мэдэгдэсэн. Холбогдох төлөвлөгөөг яаравчлахыг Цагаан ордны тэргүүн үүрэг болгосон. Тэгвэл 7,000 биш харин 1,000 цэргээ эхний ээлжинд гаргана гэж Вашингтон батлан мэдэгдлээ.

Афганистан дахь зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсооход АНУ олон улсаас дэмжлэг туслалцаа хүсч байсан. Пентагоны экс тэргүүн Жэймс Мэттис холбогдох мэдэгдэл хийсэн. Афганистаны хямрал, Энэтхэгийн дэд тивд үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөн дөчин жилийн нүүр үзэж байна. НҮБ-ын хүрээнд гишүүн орнууд хамтын хүчээр тэмцэх шаардлагатай гэж ноён Жэймс Мэттис онцолж байсан. Гэвч Ойрхи Дорнодын орнуудаас цэргээ гаргаж эхлэх төлөвлөгөөний талаар Ерөнхийлөгчтэй санал нэгдээгүй учир ноён Жэймс Мэттис оны өмнө Батлан хамгаалахын сайдын суудлаасаа огцорсон.

АНУ 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараа Афганистанд цэргээ оруулсан. Бага Жорж Буш Ерөнхийлөгчийн үед ийм шийдвэр гаргасан. Нью Йорк болон Вашингтон хотноо халдлага үйлдэж, гурван мянган хүний аминд хүрсэн балмад халдлагын эзэн болох “Аль Каида” бүлэглэлийг устгахаар шийдвэрлэсэн. Ингэснээр АНУ Афганистанд 2001 оны 10-р сард цэргийн ажиллагаа эхлүүлжээ.

Өнөөдөр Афганистанд Америкийн 14,000 цэрэг энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байна. Пентагоны тооцоогоор АНУ өнгөрсөн хугацаанд Афганистан дахь цэргийн ажиллагаанд 680 гаруй тэрбум ам.доллар зарцуулаад байна. Мөн Америкийн 2,350 цэрэг амиа алдаж, 20,000 гаруй цэрэг бэртэж, шархаджээ.

Афганистан дахь цэргийн ажиллагаа нь АНУ-ын зэвсэгт хүчний оролцож байгаа хамгийн урт хугацаанд үргэлжилж буй цэрэг дайны хямрал болж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө