Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Дүрмээрээ явж байгаа жолооч нарт соёлгүйчүүд бүү саад бол!

  М.Уянга 2019-02-18 726

Автозам түгжрэл ихтэй хэцүү байна гэж жолооч нар гомдолдог ч өөрсдийнх нь замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог нь мөн түгжрэлийн нэг шалтгаан болдгийг ухамсарладаг болов уу.  Улаанбаатар хотын нийт түгжрэлийн 25 хувь нь жолоочийн соёлоос хамаардаг гэсэн судалгаа байдаг. Хамгийн түгээмэл тохиолддог жолооч нарын нэг асуудал бол эгнээ байраа буруу эзлэх. Уулзвараар баруун эргэх байж хэргээр чигээрээ яваа эгнээнд шилжиж байгаад баруун эргэх эгнээний хамгийн урд нь шугам давж эсвэл явган хүний гарцан дээр бүдүүлэг гэгчийн хөндлөн зогсчихно.

Эсвэл гэрлэн дохио дөхөхийн алдад, ойролцоогоор 2 метрийн зайд л 2, 3-р эгнээнээс шууд эргэх үйлдэл хийж, замын хөдөлгөөнд саад учруулах нь элбэг. Энэ үзэгдэл жолооч танд нэг л танил, хэвийн үзэгдэл мэт санагдаж ч болох юм.

Явган хүний гарц дээр эсвэл уулзвар дунд цагаан шугам давж ганцаараа зогссон жолооч та хэний ч нүдэнд таатай харагдахгүй.Зарим бүдүүлэг жолооч нарын балгаас болж дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож яваа бусад нь гэрлэн дохиогоор нэвтэрч амжилгүй, үлдэх нь ч бий. Заавал бусдынхаа хэл аманд өртөж, дүрэм зөрчиж, торгуулан байж эрсдэл хүлээнзамын хөдөлгөөнд оролцох хэрэг юун. Дүрмээрээ л явцгаая.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө