Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Татварын багц хууль эдийн засагт өсөлт авчирна

  Б.Уянга 2019-02-18 948

Монгол улсын эдийн засгийн өсөлтийн дүр зураг цаашид өсөх хандлагатай харагдаж байгааг шинжээчид хэлж байна. 2021 оноос эдийн засаг 2 дахин өсөх хандлага байгаа учраас тэр үеийн өсөлтийг хангаж чадах хууль хэрэгтэй гэж салбарынхан тайлбарлаж байна.  Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд ганц нэгхэн өөрчлөлт оруулаад өнгөрөх бус аж ахуйн нэгжийн бий болох, өсч хөгжих, өтлөх гэсэн 3 үеийн шатлалыг хангаж чадахуйц хууль болох учиртайг яриж байна.

Татварын багц хуулиар хөнгөлөлт чөлөөлөлтийг нэмэгдүүлэх бус шууд авдаг татварыг хэвээр үлдээж бодож тооцож авдаг татварын хувь хэмжээг өөрчлөх асуудлыг хөндөнө гэж байна. Хөрөнгө оруулалтыг дэмжсэн цөөн тооны аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалаад өнгөрдөг бус олонхийн эрх ашгийг хамгаалдаг шударга хууль гарах ёстойг салбарын сайд нь мэдэгдэж байна.

Татварын хэмжээ энгийн ойлгомжтой байх тусмаа төсвийн орлого ил тод харагдана гэж үзэж байна.  Хуулийн багц гарснаар үүнийг дагасан олон журамд шинэчлэл хийгдэнэ гэж байна.   Татварын байгууллага аж ахуйн нэгж иргэдийг дарамталдаг бус үйлчилдэг байхын төлөө хууль үйлчилэх учиртайг хэлж байна.

Энэ удаагийн багц хуулийн гол онцлог бол эдийн засагт өсөлт авчирна. 27 жил үйлчилсэн татварын системийн үндсэн үүргийг харахаар аж ахуйн нэгжид маш их ачаалал өгсөөр ирснийг бууруулна гэ тооцож байна. Ийм шалтгаанаар бүртгэлийн ажиллагаа, санхүүгийн тайлангуудын ажиллагааг хялбаршуулж, энгийн болгох тал руу нь хандуулж байна. Энэ бол татварын багц хуулийн хоёр дахь онцлог. Гурав дахь онцлог нь компаниудад өсч дэвжих боломж олгохыг зорьсон явдал гэж салбарынхан тайлбарлалаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө