Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАНАЙ УЛСАД ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД АЙЛЧИЛЖ БАЙНА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-10-20 1460

 Энэ долоо хоногт манай улсад хоёр улсын батлан хамгаалахын сайд нар ирлээ. 

ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн айлчлалын араас ХБНГУ-ын батлан хамгаалахын сайд Урсула фондер Ляйены айлчлал үргэлжилж байна.  Германы батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд тэрээр өнгөрсөн сард манай улсын батлан хамгаалахын сайд Н. Энхболдыг Берлин хотноо уриж байсан удаатай.  

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Айлчлалын хүрээнд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй Дэмжлэг Олон Үндэстний ажиллагаанд хамтран ажиллаж дэмжлэг" үзүүлж байгаа тухай ХБНГУ-ын Батлан Хамгаалах яам Монгол Улсын Батлан хамгаалах яам хоорондын тохиролцоонд нэмэлт өөрчлөлт оруулан гарын үсэг зурлаа. 

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

1993 оноос хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчний сургалт зэрэг хэлбэрүүдээр амжилттай хөгжиж байгаа бөгөөд 2009 оноос хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид олон улсын аюулгүй байдал энх тайвны төлөө Исламын Бүгд Найрамдах Афганистанд Улс дахь энхийг дэмжих ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө