Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН 40 ХУВИЙГ ХӨРШҮҮД ӨГДӨГ БАЙНА

  С.Золбоо 2018-10-20 1238

Нийслэлийн хэмжээнд он гарсаар эхний 9 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 442 гэмт хэрэг бүртгэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарчээ. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурахад хууль хяналтын байгууллагуудын үр дүнтэй олон ажлаас  гадна хөршийн мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэд гэмт хэрэг зөрчлийг мэдээлэх үүргээ биелүүлж байгааг цагдаагийн алба хаагчид хэлж байна.

Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил тогтмол хийгдэж байна. Тухайлбал нийслэлийн 152 хороонд 152 хамтарсан баг ажиллаж, хохирогчдод сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Мөн дахин хохирогч болохгүй байхад тусалдаг. Түүнчлэн цагдаагийн 102 дуудлага мэдээллийн программыг шинэчилсэн нь гэмт хэргийн гаралт буурахад ихээхэн чухал ажил болжээ.  Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Харин хохирогчдын насны ангиллаар авч үзвэл 25-35 насны хүмүүс байна.  

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө