Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ДУГУЙН БАЯР 2018” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

  Г.Бадамлянхуа 2018-10-13 774

Дугуйчид өглөө 9 цаг 30 минутаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөнөөс хөдөлсөн юм. Тэд маршрутын дагуу Гэрэлт хөшөөтэй талбайгаас гараанд гарж, Их тэнгэрийн ам, Маршалын гүүрээр дайран өнгөрч, Скай ресорт чиглэлд явсан. Дугуйн парадад оролцогчид моторт болон зайгаар ажиллдаг дугуйнаас бусад бүх төрлийн дугуйгаар оролцож байлаа. Дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дугуйн тэмцээнүүд өдөрлөгийн хүрээнд боллоо.

Энэ үеэр Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П. Ганхүү хэлэхдээ: Монголын дугуйн холбооны хувьд 2019 он хариуцлагатай жил байна. Олимпийн эрх авахын төлөө тамирчдаа дэмжин ажиллана гэдгээ онцолж байсан юм.

Дугуйн өдөр бүх нийтийн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран  зохион байгуулж байгаа юм. Энэ өдөрлөг иргэдэд эрүүл аж төрөх дадал хэвшил олгохоос гадна Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, соёл аялал жуулчлалын төв болгох чухал ач холбогдолтойг холбогдох албаныхан ярьж байлаа.

Биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Дугуйн баяр 2018” өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө