Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КОКОРИН, МАМАЕВ НАРЫГ 2 САРЫН ХУГАЦААТАЙ СААТУУЛЛАА

  Б.Оюун 2018-10-12 523

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Александр Кокорин болон Павел Мамаев нарыг танхайн хэргээр 2 сар хүртэл хугацаагаар урьдчилан хорих төвд саатуулахаар шийдвэрлэжээ.

Тамирчдын эсрэг бүлэглэн танхайрсан хэргээр эрүүгийн хавтаст хэрэг нээн шалгаж, хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 7 жил хүртэл хорих ял оноож болзошгүй байна. Кокорин, Мамаев нар нь найз нөхдийн хамтаар олон нийтийн газарт танхайрч, гэм буруугүй хүмүүсийн эрх чөлөөнд халдан, зодоон хийсэн хэргээр саатуулагдаад байгаа юм. Тэд Москва хотын “Бээжин” нэртэй зочид буудлын гадна Оросын ОРТ сувгийн хөтлөгчийн жолоочтой маргалдан, улмаар түүнийг бүлэглэн зодсон байна. Улмаар Большая Никитская гудамжин дахь кафед тэдэнд олон нийтийн газарт биеэ зөв авч явах шаардлага тавьсан ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрлэлийн газрын дарга Денис Пакийг мөн бүлэглэн зодож танхайрчээ.

Эдгээр хоёр хэргийг хяналтын камерт бичигдсэн дүрсээр баталгаажуулан, Кокорин болон Мамаев нарыг танхай, бүлэглэн зодоон хийсэн хэргээр эрүүгийн хавтаст хэрэг нээн шалгаж эхлээд байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө