Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2022 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН ЗУНЫ ДӨРӨВДҮГЭЭР НААДМЫГ СЕНЕГАЛ УЛС ХҮЛЭЭН АВАХААР БОЛЛОО

  А.Болдсайхан 2018-10-10 526

Африк тив анх удаа хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг Олимпийн наадам зохион байгуулах эрх авлаа.

2022 оны Залуучуудын зуны дөрөвдүгээр наадмыг Сенегал улс хүлээн авахаар боллоо. Баруун Африкт байрлах Сенегалын нийслэл Дакар хот өрсөлдөөнд ялалт байгуулсныг ОУОХ албан ёсоор даваа гарагт зарласан юм. 

Танго бүжгийн өлгий нутаг Аргентинд энэ өдрүүдэд болж байгаа Залуучуудын зуны гурав дахь олимпийн наадмын төсөв 200 сая ам.доллар. Сенегалын наадмын төсөв 150 сая ам.доллар байх болов уу гэж ОУОХ харж байна.  Мэдээж наадмын зохион байгуулалтад ОУОХ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Албан ёсны вэбсайт, гар утасны аппликэйшн зэргийг бүтээхэд ч туслалцаа үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Сенегалын төрийн тэргүүн дөрвөн жилийн дараах наадмыг хүлээн авахад зориулж шинэ цэнгэлдэх байгуулахаа амласан юм.

Ийнхүү дөрвөн жилийн дараа Африк тивд анхны олимп болно. Атлантын далайн эрэгт байрлах “Дакар ралли” олон улсын автомашины уралдаанаар танигдсан хотод өсвөрийн шилдэг тамирчид дэлхийн өнцөг булан бүрээс цуглах нь ээ.

Африк тив олон улсын спортын тэмцээн уралдаан зохион байгуулж эхэллээ гэдгийг спортын хорхойтнууд онцолж байна. 2020 онд Хөнгөн атлетикийн ДАШТ дэлхийн хамгийн хурдан гүйгчдээрээ танигдсан Кени улсад болно. 41 сая хүн амтай Кени улсын гүйгчид сүүлийн 30 гаруй жилд холын зайн уралдаанд олон улсад манлайлж байгаа. 1980-аад оноос хойш зохион байгуулагдсан олон улсын чанартай гүйлтийн тэмцээний ялагчдын 80% Кенийн хөнгөн атлетикчид эзэлж байна гэсэн сонирхолтой тоон мэдээлэл байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө