Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"MONGOLIAN DOG SHOW 2018" –Д 400 ГАРУЙ НОХОЙ ОРОЛЦЖЭЭ

  С.Золбоо 2018-09-24 675

Монголчууд хобби сонирхолоороо нэгдэж байна. Нохой сонирхогч залуус хамтарч Mongolian Dog show 2018 тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. Тэмцээнд 21 аймгаас 400 гаруй нохой ирж, хурд хүчээ сорьжээ.

  Монголын Нохой судлалын холбоо 2009 оноос эхлэн жил бүр “Нохой сонирхогчдын дунд Mongolia dog show зохион байгуулж иржээ. Энэ жилийн шоунд 30 үүлдрийн 400 гаруй нохой оролцож байна. img alt="" src="http://tv5.mn/uploads/img/social_icons_00.png" style="height:30px; width:30px" />Мөн тэмцээний шүүгчээр ОХУ болон БНХАУ-ын шүүгчид ажиллаж байгаа юм.

Тэмцээнд малч, хоточ нохой болох Монгол банхар, талын гөрөөсчин Монгол тайга нохой сонирхогчид олноор оролцож, Монгол нохойны хурд, ур чадвар, тэсвэр тэвчээрийг цугласан олонд гайхуулжээ. Монголын нохой судлалын холбоонд албан ёсны бүртгэлтэй 1500 гаруй Монгол банхар байна.

Mongolian dog show 2018-д хоббигоороо нэгдсэн нохой сонирхогч залуус өөрсдийн нохойгоо сорьж оролцлоо. Цаашид Монгол банхар, Монгол тайга нохойг өсгөх тал дээр анхаарч ажиллахаар төлөвсөн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө