Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДӨР “ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ”-УУД ТОДОРНО

  С.Золбоо 2018-09-21 1361

Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчдын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн түвшинг ахиулах, албаны үйл ажиллагааг сурталчлах, эрүүл мэнд, бие бялдарыг хөгжүүлэх зорилгоор “Шилдэг зохицуулагч-2018” тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээн энэ жил 38 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд тус албаны харъяа нэгжийн 33 багийн 99 алба хаагчид оролцож байна.

Оролцогчид цэрэгжилч жагсаалч байдал, хууль эрх зүйн болон гадаад хэлний мэдлэг, зам тээврийн ослын газарт ажиллаж схем зураг үйлдэх, дүгнэлт гаргах, биет зохицуулалт хийх, автомашин жолоодох, сонор сэрэмж, ур чадвар сорих зэрэг нийт 7 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд баг бүр “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослыг шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл бичиж танилцуулж байгаа нь албаны үйл ажиллагааг сайжруулах дэвшилтэт шийдлүүд, шинэ санал, санаачлагыг дэмжиж зорилготой юм.. Тэмцээн энэ сарын 20-ны өдөр эхэлсэн, шилгүүд өнөөдөр тодорно. 

Замын Цагдаагийн Алба-н зураг.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө