Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОДУУДТАЙ АДИЛ ТӨСТЭЙ ЭНГИЙН ХҮМҮҮС

  Б.Оюун 2018-09-21 2956

Жирийн хүмүүс, магадгүй таны эргэн тойронд байгаа хэн нэгэн дэлхийд нэр хүндтэй алдартнуудтай адилхан дүр төрхтэй байх тохиолдол цөөнгүй тохиолддог. Үнэхээр олонд танигдсан хэн нэгэнтэй усны дусал мэт адилхан хүн тантай таарч байсан байж болох юм. Танд ийм жирийн хүмүүсийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе. 

РОМАН БУРЦЕВ/ ЛЕОНАРДО ДИ КАПРИО

ОХУ-ын Подольск хотын иргэн Роман Бурцев, Холливудын нэртэй жүжигчин Леонардо ди Каприотой хальт харахад усны дусал мэт адил гэнэ. Тэрээр саяхныг хүртэл өөрийгөө нэртэй жүжигчинтэй адилхан гэж санаа ч үгүй явсан ч интернэтэд түүний зургийг тавьж, харьцуулсан нийтлэл гарсны дараа тэрээр орон нутагтаа од болжээ. Хотынхоо аврах албанд ажилладаг тэрээр өмнө нь Леонардо ди Каприог мэддэггүй, түүний тоглосон ердөө хоёр киног мэдэх ч өөрийгөө нэртэй жүжигчинтэй адилхан гэж бодож ч байгаагүй гэнэ.

  ЛЕОНАРДО ДИ КАПРИО — РОМАН БУРЦЕВ

Леонардо Ди Каприо — Роман Бурцев

Челси марр/ Анжелина Жоли

Английн нийслэл Лондон хотод амьдардаг 24 настай Челси Марр гадна төрхөөрөө Холливудын сайхан бүсгүй Анжелина Жолитой ихэд адилхан гэнэ. Хэдийгээр Челси Марр болон Анжелина Жоли нарын хооронд бараг 16 насны зөрүү байгаа ч тэдний зургийг харвал үнэхээр ялгахын аргагүй адилхан юм. Анжелина Жоли гоо сайхны мэс засал хэзээ ч хийлгүүлж байгаагүй гэдэг бол Челси Марр урууландаа ботокс шахуулсан гэдгээ хүлээжээ. Гэхдээ тэрээр Холливудын жүжигчинтэй адилхан болохын тулд уруулаа томсгоогүй, харин зүгээр л өөртөө зориулж тийм алхам хийсэн гэнэ. Хэдийгээр найз нөхөд нь түүнийг Анжелина Жолитой адилтгадаг ч Челси өөрийгөө хэзээ ч тэгж бодож байгаагүй гэнэ.

  АНДЖЕЛИНА ЖОЛИ — ЧЕЛСИ МАРР

Анджелина Джоли — Челси Марр

АНДЕЛЬ ЛАРА/ РИАННА

Дуучин Рианнагийн ихэр гэж хэлж болох нэгэн бүсгүй Америкийн Бостон хотод амьдардаг байна. Андель Лара гэх бүсгүйг ойр тойрных нь хүмүүс Рианнатай адилхан царай зүстэй гэж үргэлж хэлдэг байна. Хэдийгээр бүсгүйг найз нөхөд нь тэгж хэлдэг ч тэрээр үүнд төдий л ач холбогдол өгдөггүй байсан ч саяхнаас түүнийг гудамжинд хүмүүс нэртэй дуучинтай андуурах болсон гэнэ. Заримдаа бүр Андель гэрээсээ ч цухуйж чадахгүй байдалд хүртэл орж байжээ. Алхам тутамд нь дуучинтай андууран, түүнийг харан баясах хүмүүсийг хараад Андель дуучны ихрээр ажиллах болжээ. Түүнд нэгэн компани бүр 13 мянган долларын сурталчилгааны гэрээ хүртэл санал болгосон гэнэ. Хэдийгээр Рианнагийн хувьд энэ бага мөнгө хэдий ч Бостоны оюутан бүсгүй энэ мөнгөнөөс татгалзалгүй гэрээ байгуулжээ.

   РИАННА — АНДЕЛЬ ЛАРА

Рианна — Андель Лара

ФРАНЧЕСКА БРАУН/ КЭТИ ПЕРРИ

Бас нэгэн нэр алдартай дуучин бүсгүйтэй гадна төрхөөрөө маш адилхан эмэгтэй Английн нийслэлд амьдардаг байна. Дуучин Кэти Перригийн ихэр гэж хэлж болох бүсгүйг Франческа Браун гэдэг байна. Франческаг 2010 оноос эхлэн Кэти Перритэй адилтган харж, андуурдаг болжээ. Тэрээр өмнө нь энэхүү эндүүрлийг төдийлөн тоодоггүй байж..Учир нь тэрээр өөрөө мэргэжлийн жүжигчин, хэд хэдэн кинонд тоглосон, нэр алдарт хүрч амжилт гаргахын хүсч байгаа юм. Гэсэн ч одоогоор хүссэн амжилтандаа төдийлөн хүрээгүй ч сүүлийн үед алдартай дуучин бүсгүйтэй андуурдаг болсон нь түүнд ашиг орлого авчрах болжээ. Учир нь Франческа заримдаа Кэти Перригийн дүрд хувиран, тоглолт хийж багагүй мөнгө олох болсон гэнэ.

  КЭТИ ПЕРРИ — ФРАНЧЕСКА БРАУН

Кэти Перри — Франческа Браун

МАРДИ ШЕЙКЛФОР/ МАЙЛИ САЙРУС

23 настай Марди Шейклфорд мөн өөрийн гадна төрхөөрөө сүүлийн үед багагүй мөнгө олох болсон гэнэ. Учир нь тэрээр дуучин Майли Сайрустай ихэд адилхан юм. Марди хамгийн сүүлд “дуучин Майли Сайрусын хэн хамгийн сайн дууриах вэ” гэсэн тэмцээнд түрүүлж, 2,500 долларын шагнал хүртжээ. Тэрээр нэр алдартай, хаа явсан газраа дуулиан шуугиан тарьж явдаг Майлигийн ихрээр нь ажиллаж, амжилтад хүрч байгаа гэнэ. Түүнд Майлигийн ихэр байх нь ихэд таалагддаг байна. Калифорнийн 21 настай иргэн өөрийн инстаграм хуудсан дээрээ Майлитай адилхан зургаа тавьж, олон дагагчтай болжээ.

МАЙЛИ САЙРУС — МАРДИ ШЕЙКЛФОРД

Майли Сайрус — Марди Шейклфорд

ЭЛЛИНОР ХЕЛЛБОРГ/ АДЕЛЬ

Английн дуучин Адельтай усны дусал мэт адилхан ихэр бий болжээ. Шведын иргэн Эллинор Хеллборг дуучин Аделийн шүтэн бишрэгч төдийгүй, хайртай дуучинтайгаа гадна төрхөөрөө ихэд адилхан гэнэ.  Эллинор Хеллборг өөрийн инстаграм хуудсан дээрээ дуучин Адельтай ялгагдахын аргагүй адилхан зурагнуудаа байршуулах дуртай гэнэ. Хеллборг нь мэргэжлийн нүүр будагчин, нүүр хувиргагч учраас Адельтай төстэй өөрийн царай төрхийг дуучинтай адилхан болгож чадамгай хувиргадаг юм байна. Швед бүсгүйн инстаграм хуудсан дээрээ байршуулдаг зурагнууд нь олон дагагчтай төдийгүй, тэрээр Адельтай адилхан дүр төрхөөрөө жинхэнэ интернэт-од болжээ.      

Адель / Эллинор Хеллборг

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө