Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” ӨРТӨӨТ МАРАФОН ЭХЭЛЛЭЭ

  С.Золбоо 2018-09-21 885

Автомашингүй өдөр өнөөдөр тохиож байна. Үзэсгэлэнт Улаанбаатарт цом өртөөт марафон тэмцээнийг хоёр жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнд түрүүлсэн багийг гадаадад аялах эрхийн эзэн болох боломжтой юм.

 Үзэсгэлэнт Улаанбаатарын цом нэг бүс, нэг зам нэртэйгээр Монгол-Хятадын өртөөт марафон болгон өргөжүүлжээ. Урд хөршөөс урьдчилсан байдлаар 200 гаруй хүн мэдүүлгээ ирүүлжээ.

Мөн орон нутгаас оролцох сонирхолтой залуусын тоо  ч нэмэгдсэн байна.

Энэ жилийн марафоны гол онцлог бол иргэд спортоор хичээллэхээс гадна хөгжилтэй даалгавар биелүүлж, өртөөгөө нийслэлийн түүхт дурсгалын газрыг сонгосон нь оролцогчдод танин мэдэхүйн боловсрол олгох зорилгыг агуулж байгааг зохион байгуулагчид хэлж байна.

Марафон сурагчид буюу 14-17 насны ,  18-34 насны залуучууд,  55 наснаас дээш насны ахмадууд болон 35-54 насны нээлттэй гэсэн 4 ангиллаар явагдана . Нэг баг хоёр хүнээс бүрдэнэ. Дараа жил улс орон даяар нэгэн зэрэг өртөөт марафоныг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө