Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД

  TV5 News 2018-09-12 1280

ХОНЬ

Та өөрийн төрөлхөөс заяагдсан загварын мэдрэмж стиллээрээ олонд танигдана. Хэрэв та дизайны газрын ажилд туслах санал авч, шинэ оффис орж, зар сурталчилгааны ажил хариуцах бол бүү татгалз. Тухайн салбарт ямар ч туршлагагүй хэмээн өөртөө бүү эргэлзээ төрүүлээрэй. Дизайн загварын ажил таны амжилттай байх өөр нэгэн салбар байх болно.

ҮХЭР 

Хэрвээ та хайр дурлалын тухай ам нээх гэж байгаа бол хэрэггүй. Ажил төрөл тань нэгэнт явцгүй тул гэртээ харьж өөрийгөө амраах хэрэгтэй. Найзууд чинь мөнгөн тусламж хүснэ. Санаа сэтгэлээ тайван байлгаж эртхэн орондоо ор. Настай аав ээжийгээ анхаарч, тэдэнд тусламжийн гараа сунга. Энэ нь эргээд танд буян болоод зогсохгүй сэтгэлийн амарлинг өгөх болно.

ИХЭР 

Хэрвээ та хайр дурлалын тухай ам нээх гэж байгаа бол хэрэггүй. Та эрч хүчээ сулрахыг мэдэрнэ. Ажил төрөл чинь нэгэнт явцгүй тул гэртээ харьж өөрийгөө амраах хэрэгтэй. Найзууд чинь мөнгөн тусламж хүснэ. Санаа сэтгэлээ тайван байлгаж эртхэн орондоо ор. Настай аав ээжийгээ асууж сураглан тэдэнд тусламжийн гараа сунга. Энэ нь эргээд танд буян болоод зогсохгүй сэтгэлийн амарлинг өгөх болно.

МЭЛХИЙ

Үдээс хойш та өөрийн дотны найз болон хамтрагчтайгаа цагийг зугаатай өнгөрүүлнэ. Шаргуу, бүтээлч байдал тань сайн үр дүнд хүргэнэ. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын од гийх бөгөөд хэн нэгэнд зүрх сэтгэлээ зориулахаас өмнө хүнийг нь сайтар тань. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрөө.

АРСЛАН

Өнөөдөр бүтээлч хүмүүсийн хувьд онцгой өдөр. Хэрэв та жүжиглэх авъяастай бол эртхэн эхэл. Мөн уран сэтгэмж, урам зориг дүүрэн давуу талаа ашигла. Аялалаар явж газар үзэх эсвэл амралтаа авч үзэсгэлэнт газар очих юм уу биеэ суллаж тайвшран байгальтай харьцахад хамгийн зохимжтой цаг.

ОХИН 

Сэтгэл тогтворгүй өдөр. Илүү их орлого бий болгох, эд баялаг эзэмшихэд анхаарлаа хандуул. Таны ухаан санаанд мөнгө хийх шинэ бодлууд орж ирэх бөгөөд хэрэгжүүлэхээсээ өмнө үр дүнтэй, ашигтайг нь сонго. Ойр дотны болон ажил мэргэжлийн хамтрагч нартайгаа зөрчилдөж зорилгодоо хүрэхэд хүндрэлтэй байна.

ЖИНЛҮҮР 

Оюун санаа тань туйлын түргэн сэтгэх бөгөөд ирээдүйн талаарх өөрийн бодлоо бүгдийг бичих нь зөв. Магадгүй сэтгэл татсан ажил таны нөхцөл байдлыг мэдэгдэхүйц дээшлүүлэх болно. Дурлалт хосууд ямар нэгэн харилцааны тухай ярилцахдаа өмнөх хайраа илүүд үзэлгүй үнэн сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Мөрийтэй тоглохоос зайлсхийгээрэй. Амжилт таны талд байгаа боловч хариуд нь юу ч үгүй хоцорч амьдралынхаа турш харамсана.

ХИЛЭНЦ

Аливааг зөвөөр авч үзэх хэрэгтэй бас нэгэн өдөр. Санхүүгийн байгууллага танд зээл олгохоос татгалзвал тэр хэмжээний мөнгийг төлөх орлого байхгүйгээ хүлээн зөвшөөрч энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Тэвчээргүй зан зорилгодоо хүрэхэд туслахгүй. Тиймээс хийж буй зүйлдээ ухамсартай бай. Чин сэтгэлээсээ хүсдэг юмаа төлөвлөж эхэл. Хэрвээ баяр жаргалтай өөдрөг байвал биеийг тойрон байх энерги эрүүл байна. Харин сэтгэл санаа таагүй уйтгартай байвал энергийн урсгал удаан хүч муутай байна.

НУМ

Өнөөдөр болон маргааш гэр бүлд сэтгэл хөдөлгөсөн олон үйл явдал тохиолдох ба амьдарч буй орчны байдал таалагдана. Таны орон гэр том, жижиг байх нь хамаагүй хамгийн гол нь та өөрөө л бий болгоно. Та өөрийн гараар хийж бүтээхийг хүсэж байгаа болохоор барьж эхлэхээсээ өмнө юу юу байх хэрэгтэйг сайн тооц, ямар нэг материал дутах эсвэл мэдлэг дутагдвал хүндрэл учирна. Өөрийн арга барилаа давуу тал болгон ашиглаж гэр бүлээ дайл эсвэл долоо хоногийн аялалын төлөвлөгөө гарга. Энэ долоо хоногт та гэрээсээ явахаар шийдсэн бол цагийг зугаатай өнгөрүүл.

МАТАР

Хайртай хүмүүсийнхээ санаанд нь тааруулахыг хичнээн оролдсон ч таныг дутуу үнэлж байгаа шиг санагдаж магадгүй. Ойр дотныхон тань завгүй байгаа учраас яг одоо сэтгэл санааны хувьд тэдний тусламж танд хэрэгтэй байгааг анзаарахгүй байж мэднэ. Тиймээс зүгээр л тэдний мөрөн дээр нь зөөлөн алгадаад тэврэхийг хүсэж яагаад болохгүй гэж. Ашигтай санаанууд дээр анхаарлаа хандуулж өөрийн гэсэн хүслээ мөрөөдөж эхэл.

ХУМХ

Санхүүгийн эрсдэл дагуулсан өдөр. Гэсэн хэдий ч асуудалд эелдэгээр оролцохоос бүү цааргал, мөн өөрийн зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмц. Гадаад хэл сурч эхлэхэд тохиромжтой цаг. Боловсролын ахиц болон ур чадвараа дээшлүүлэх нь үр дүнгээ өгнө. Ямар нэг эрсдэлтэй алхам хийж, адал явдалтай учрах хүсэл таны бодлыг бүхэлд нь эзэмдэх бөгөөд хадгаламжаа үрж дуусгаж мэднэ.

ЗАГАС

Хариуцлагатай шийдвэр гаргах албан ажил болон хувийн амьдралдаа идэвхитэй арга хэмжээ авах нь зүйтэйг од эрхэс зөвлөж байна. Түүнчлэн өөрт тань ихээхэн ашиг авч ирэх шинэхэн танилтай учирч болзошгүй. Авъяас чадвараа хөгжүүлэхэд одоо цаг хугацаа гаргах нь зохистой. Сургалтанд хамрагдах нь даргадаа үнэлэгдэх үнэ цэнийг нэмэх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө