Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТӨВ БОЛОН ЗҮҮН АЗИЙН БОДИБИЛДИНГ, ФИТНЕССИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 100 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОНО

  TV5 News 2018-08-30 523

БЭЛТГЭСЭН:  Т.БАДАМХАНД 

  Төв болон зүүн Азийн бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохиох гэж байна. Есдүгээр сарын 1-3 буюу ирэх бүтэн сайн өдөр болох тус тэмцээнийг Азийн бодибилдинг, фитнессийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд 10-аад улс орны 100 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна. Тэмцээн Бодибилдингийн 55-+100 кг-ийн жинд өрсөлдөнө. Харин фитнессийн тэмцээн эрчүүд эмэгтэйчүүд, бикини, шорттой, мастер буюу ахмад, залуучуудын гэсэн ангиллаар болох юм.

   Тэмцээнд түрүүлсэн дөрвөн тамирчинд мэргэжлийн тамирчинд олгодог procard олгох юм байна. Амьдралын хэв маягаа өөрчилж эрүүл бие бялдартай байхад бодибилдинг фитнессийн нөлөө их байгааг холбооны зүгээс хэлж байна.

 Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээн 10-р сард зохион байгуулагдах олон тэмцээний бэлтгэл болж байгааг хэлж байна. Тэмцээн 9-р сарын 1-3ны хооронд Жанжин клубт зохиогдоно. Тэмцээн үзэх хүсэлтэй хүн бүр үнэ төлбөргүй орох боломжтой. Мөн фитнесс клубүүдэд хөнгөлөлттэй үнээр хичээллэх эрхийн картыг мөн нээж өгөх, уураг, витаминуудыг хямдралтай үнээр худалдаалах гээд олон арга хэмжээг явагдах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө