Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АЗИЙН НААДМААС МОНГОЛ УЛС НЭГ АЛТ НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА

  TV5 News 2018-08-20 1663

Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад болж буй Азийн 18 дахь удаагийн наадмаас Монголын тамирчид нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай үргэлжлүүлж байна.

 Тэмцээний хоёр дахь өдөр чөлөөт бөхийн төрөлд 57 кг жинд хүч үзсэн Э.Бэхбаяр аварга боллоо. Тэрээр эхний шатанд Тажикийн бөхийг 7-0 оноогоор, шөвгийн наймд Өмнөд Солонгосын бөхийг 4-0 оноогоор, шөвгийн дөрөвт Узбекийн бөхийг 5-4 оноогоор, хагас шигшээд Ираны бөхийг 8-2 оноогоор, аваргын төлөө Умард Солонгосын бөх Кан Кум Сонгтой барилдаж 8-2 оноогоор ялснаар Азийн наадмын аварга болсон юм. Тэрээр одоогоос гурван жилийн өмнө 2015 онд Катарт болсон Ази тивийн аваргаас алтан медал хүртэж байсан билээ.

Чөлөөт бөхийн 86 кг жинд хүч үзсэн О.Үйтүмэн хагас шигшээд Ираны алдарт бөх Хассан Язданид 12-2 оноогоор ялагдан хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Паван Кумартай барилдаж 8-1 оноогоор ялснаар тус наадмын хүрэл медалийн эзэн болжээ. Одоогийн байдлаар Монгол Улс медалийн чанар болон тоогоор 10 дугаар байрт бичигдэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө