Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“ТАЛ НУТГИЙН МАРАФОН” ЭНЭ САРЫН 19-НД БОЛНО

  TV5 News 2018-08-10 1047

БЭЛТГЭСЭН: Г.БАДАМЛЯНХУА 

"Тал нутгийн марафон-Богдхан Ултра Трайл 50км" олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд болно.

Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар анх 1996 онд санаачилж байсан “Тал нутгийн Монгол” олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил 22 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээн нэлээд онцлогтой болохыг зохион байгуулагчид онцоллоо. Тухайлбал, Монгол Улсад анх удаа Ултра трайл төрөл буюу уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх юм. Мөн анх удаа хөл нүцгэн гүйлтийн хагас марафон Монголын тал нутагт зохион байгуулахаар болжээ. Ултра трайл төрөлд гүйгчид Шавартын амнаас эхлэн Богдхан уулыг дамжин Улаанбаатар хотын Зайсан толгойн оройд хүртэл нийт 50 км замыг туулах юм байна.

50км-ийн зайн төрөл болон хөл нүцгэн гүйлтийн төрлөөс гадна энгийн марафон 3.5,10.21 км-ийн зайтай байх юм байна. Тэмцээнд манай улсаас 1000 гаруй гүйгч, гадны орноос 200 гаруй тамирчид, гүйлтийн спортыг сонирхогчид оролцох юм.  Олон улсын ултра трайл гүйлтийн тамирчин, ууланд авирагч Франц улсын иргэн Карол Фүкс, Япон улсын хөл нүцгэн гүйлтийн тамирчин Ёшино Цүёши зэрэг алдартай таимрчид урилгаар оролцож байна. Мөн Япон,Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд Азийн улс орнуудаас 50 гаруй, Европ, Америк тивийн улс орноос 50 гаруй тамирчид, гүйлтийг спортыг сонирхогчид ирэхээр болжээ. Марафин 8-р сарын 19-нд болох юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө