Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Даншгийн дархан аварга Р.Пүрэвдагва

  TV5 News 2018-08-06 762

 Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн даншиг наадам хүй долоо худагт болж өнгөрлөө. 100 гаруй жилийн дараа дахин сэргээсэн шашин соёлын наадмын хүчит бөхийн барилдаан дахин шинэ түүх бичлээ. Даншгийн хэмээх цол олгож эхэлсэн энэ наадам дөрвөн жил дарааллан болоход бүгдэд нь улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ. Өнөө жилийн хувьд улсын алдар цолтой олон бөхчүүд зодголсон. Улсын арслан Бүрэнтөгс, хүчит харцагууд Хангай, Бат-Өлзий, даншийн заан, аймгийн арслан Түмэндэмбэрэл, гарьд Бат-Эрдэнэ гээд нэрлээд байж болно. Харин даншгийн наадамд тун ч өнгөтэй барилддаг Пүрэвдагва ёстой л хөлсгүй түрүүллээ. Даншгийн наадамд бөхчүүд ам авдаггүй онцлогтой. Шууд л сугалаа татаж таарсан бөхтэйгээ хүч үзнэ. Бөхийн барилдааны гурвын даваанд гэхэд л мөнхийн өрсөлдөгч улсын арслан Пүрэвдагва, Бүрэнтөгс нар таарч байх жишээтэй. Ёстой л нэгийн даваанаас эхлээд хэнтэй ч таарч магадгүй тун ч өвөрмөц барилдаан болдогоороо онцлогтой гэнэ лээ. Өнөө цагт үндэсний бөх бараг л мэргэжлийн спорт мэт өндөр хөгжсөн. Хэн бэлтгэл сайтай байна тэр л давна. Бөхчүүдийн ур чадвар ч ийм жигдхэн болсон үед жилд нэг удаа болдог барилдаанд дарааллан түрүүлэх бөх тун ховор. Тэгвэл даншгийн аварга Р.Пүрэвдагва жилдээ ганц болдог наадамд дөрвөн жил дарааллан түрүүлсэн амжилтыг үзүүллээ Одоо түүний Даншгийн цол дархан аварга болж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө