Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Бөхчүүдийн сайн үйлс үргэлжилсээр байна

  TV5 News 2018-08-06 1571

Үндэсний бөхийн бөхчүүд бусдад тусалдаг шинэ жишиг аль хэдийнэ тогтжээ. Хүүхэд багачууд, ядарсан иргэдэд тусладаг бөхийн нэгэн шинэ үе гарч иржээ. Тухайлбал баянхонгор аймгаас төрсөн шинэхэн начин Цэрэнтогтох нутгийнхаа өрх толгойлсон эмэгтэйд тусласан гэнэ. Тэрээр 0-13 насны дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд цоо шинэхэн гэр бэлэглэж начин цолныхоо мялаалгаас хуваалцсан гэнэ. Мөн Баянхонгор аймгаас төрөн гарсан харцага Н.Золбоо 90 хүүхдэд хичээлийн хэрэглэл бэлэглэж цолоо мялаасныг үзэгч та санаж байгаа байх. Харин хөвсгөл аймгийн харъяат аймгийн арслан А.Давааням нутгийнхаа хүндхэн амьдралтай хүүхэд багачуудад хоёр дахь жилдээ тусалж байна. Тэрээр хичээлийн шинэ жилд нь зориулж дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл бэлэглэжээ. Мөн аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүндхэн өвчтэй хүмүүст хэрэглэх тэргэнцэр өгсөн гэнэ. Өндөр үнэтэй эд зүйлс биш ч гэсэн монголчууд чадах бүхнээрээ нэгэндээ туслах хэрэгтэй шүү дээ гэж бөхчүүд маань ярьсан гэнэ. Бөхчүүд үргэлж л авдаг, өгдөггүй гэж шүүмжлэх хүн олон. Харин олон жилийн түүхэн улбаа, монгол наадам, монгол үндэсний спортын ёс заншлыг өнөөдөр хүртэл бөхчүүд хадгалан явааг бид мартаж болохгүй биз ээ.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө