Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Улсын арслан Р.Пүрэвдагва Даншиг наадмын аварга боллоо

  TV5 News 2018-08-06 1333

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй мандлын ногоон дэнжид өргөн дэлгэр боллоо. Уг наадамд хүчит 256 бөх барилдснаас Архангай аймгийн улсын арслан, Даншигийн аварга Р.Пүрэвдагва дөрвөн жил дараалан түрүүлж, Даншигийн дархан аварга цол хүртлээ. Харин Улсын харцага О.Хангай долоо даван үзүүрлэж, Даншигийн заан цол хүртжээ.

Мөн дөрвөн бөх Даншгийн начин цолны болзол хангав. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Ц.Заяатүшиг, Увс аймгийн тэс сумын харьяат Б.Баянмөнх, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Ж.Бат-Эрдэнэ нар тав давж, начин цолны болзол хангажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө