Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Б.Гангаамаа К2 уулнаас амжилттай бууж ирлээ

  TV5 News 2018-07-31 2406

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8,611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн билээ. Дэлхийн ноён оргилыг эзэлсэн уулчин бүсгүй амжилттай бууж ирсэн байна.  Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Тэрээр 

"За сайн байцгаана уу. Би чинь эсэн мэнд эрүүл саруул бууж ирлээ. К2 гэдэг энэ гайхамшигтай хайрханд эх орныхоо мэндийг уламжиллаа. Одоо бушуухан л та нартайгаа уулзах минь. Сайхан орон сайн хүмүүсийн тус дэмээр олон жилийн бидний мөрөөдөл.хүсэл.нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилттай бүтлээ. Баярлалаа. 4 ний өдөр баяртай уулзацгаая" гэсэн байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө