Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДАШТ-ийн хөгжөөн дэмжигчийн карттай бол ОХУ-д энэ оныг дуустал чөлөөтэй нэвтэрнэ

  TV5 News 2018-07-24 1111

Бэлтгэсэн: Д.Оюунтуяа

ОХУ-ын Москва хотноо болж өнгөрсөн Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид энэ оныг дуустал чөлөөтэй тус улс руу нэвтрэх эрхтэй болжээ. Энэ эрх нь тэдэнтэй хамт явах гэрийнхэн болон найзууд ч хамаатай гэнэ. Энэ талаар Ерөнхийлөгч В.Путин Хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр ажилласан сайн дурынхантай уулзах үеэрээ хэлжээ.  ДАШТ-ийн үеэр 3 сая гаруй жуулчин ОХУ-д ирснээс 806 мянга нь хөгжөөн дэмжигчийн карт авч, хөлбөмбөгийн тэмцээнийг үзэж сонирхсон юм. Fan ID картаар мөн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй үнээр зорчиж, музей түүхийн дурсгалт газруудад ч хөнгөлөлт эдэлжээ. 

Эх сурвалж: euronews.com

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө