Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дасгалжуулагч С.Тулгыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагналаа

  TV5 News 2018-07-23 1125

Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Сүхбаатарын Тулгын сагсан бөмбөгийн спортын хөгжилд оруулж байгаа хөдөлмөр хичээл зүтгэл, олон улсын хэмжээнд багаа оролцуулсан байдлыг  үнэлэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ.  Түүний хувьд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Малайз улсын Куала Лампур хотноо болсон Азийн оюутны 3х3 аварга шалгаруулах тэмцээнд багаа сойж хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байна.  Дасгалжуулагч Тулгын удирдсан сагсан бөмбөгийн баг тамирчид Монголын сагсан бөмбөгийн түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлснийг дурьдахгүй байхын аргагүй. Дэлхийн универсиад их наадамд 2 удаа оролцож 16,17-р байр, Азийн оюутны АШТ-ээс алт, Дэлхийн 3х3 оюутны лигийн алт, Азийн 3х3 оюутны АШТ-ий алт, мөнгө, хүрэл, ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн алт, мөнгө, Дэлхийн их дуулгын 4-р байр, ФИБА 3х3 дэлхийн гранпригийн 4 хүрэл, ФИБА 3х3 ДАШТ-нд анх удаа оролцож шилдэг 8 багийн нэгээр шалгарч байсан гээд нэрлээд байвал дуусашгүй юм.  Дээр дурьдсан амжилтуудаараа Монгол улс өнөөдрийн байдлаар Токио 2020 олимпийн наадмын эрхийн онооны болзлыг хангаж байна. Тийм ч учраас Олимпод оролцох улсуудыг зарлах хүртэл энэхүү байрлалаа хадгалах үүргийг хүлээж байнгын бэлтгэл сургуулилттай байгаа гэсэн шүү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө