Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХӨЛБӨМБӨГИЙН "ЗАЛУУ ОД" КИЛЯН МБАППЕ-ИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  TV5 News 2018-07-17 4640

Бэлтгэсэн: Б.Нямсүрэн

 1998 онд Дэлхийн аварга болж байсан Пранц улс өнгөрөгч ням гарагт Москвад болсон тоглолтын үеэр дэлхийн аваргын хоёр дахь цомоо гардан авсан билээ. Тэгвэл тоглолтын сүүлийн мөчид шийдвэрлэх гоолийг оруулж багтаа ялалт авчирсан Францын залуу тамирчин 19 настай Килян Мбаппе-ийн тухай сонирхолтой мэдээллийг  танд хүргэж байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Францын тоглогч  Килян Мбаппе-г үнсэж буй зураг, Москва  хот, 2018

Өсвөр насандаа гайхалтай амжилтын эзэн болж чадсан Мбаппе үеийнхэндээ үлгэр жишээ болж байна. Тэрээр Парис хотын хойд захын дүүрэгт өсчээ. Мбаппе зургаан насандаа  дасгалжуулагч аавыгаа дагаж “Bondy” хөлбөмбөгийн клубт явж эхэлснээр хөл бөмбөгийн агуу тамирчин болох хүсэл мөрөөдлийнх нь эхлэл тавигджээ. “Мбаппе клубт элссэн өдрөөс хойш хөл бөмбөг сурахад бүх сэтгэл зүрхээ зориулж байсан. Тэр гайхалтай хурдтай тамирчин. Бид төдийгүй дэлхий түүнээр бахархаж байна” гэж   Бондигийн Ерөнхийлөгч Атмано Айрире BBC-д мэдээлэв. Мбаппе -ын аав Килян Вилфриж нь хөлбөмбөгийн дасгалжуулагч, харин ээж Фауза Ламари нь гар бөмбөгийн гайхалтай тамирчин байжээ.

Кулиан Мбаппе-ийн спортод хөл тависан нь түүний гэр бүлтэй холбоотой ажээ. Түүний ах Жирес Камбо нь Туркэд эмч мэргэжилтэй бол Кулианаас долоон насаар дүү Кетти нь Парис дахь Сент-Жермени  багийн гишүүн ажээ. Килян Мбаппе бусад хүүхдүүдтэй харьцуулахад хөл бөмбөгийг маш хурдан сурч байжээ.

2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Килян Мбаппе

12 насандаа Мбаппе Францын Клейрефонтены хөлбөмбөгийн төвд суралцаж 14 настайдаа Монакогийн мэргэжлийн клубт тоглож эхэлсэн байна. Ийнхүү бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ ахлах сургуулиа 17 насандаа амжилттай дүүргэжээ.

 Килян Мбаппе энэ зун Монакогоос Парисын Сент-Жерси клубт шилжин ирсэн нь хөлбөмбөгийн ертөнц дөх хамгийн үнэтэй өсвөр насны хүү болгожээ.

Францын шигшээ багийн тамирчин 19 настай Килян  Мбаппе Дэлхийн аваргын түүхэн дэх хоёр дахь өсвөр насны хүүгээр тодорсон. Харин анхны өсвөр насандаа ДАШТ-ий финалд шалгарсан тоглогч бол “Бразилийн домог” Пеле юм.

 ДАШТ-ий алтан цомыг эх орондоо авч ирсэн Францын шигшээгийн залуу од Килян Мбаппе  тэмцээнээс олсон бүх мөнгөө буяны үйлсэд зориулахаар шийджээ.

Францын шигшээгийн залуу од Килян Мбаппе  тэмцээнээс олсон бүх мөнгөө эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд спортоор хичээллэх боломж олгохын төлөө ажилладаг “Premiers de Cordée” буяны байгууллагад хандивлахаар болсон байна.

Мбаппе өмнө нь уг байгууллагад очин, туслаж байжээ. 19 настай довтлогч энэ удаагийн ДАШТ-ий тоглолт бүрээс 17,000 фунт стерлинг ($22,537), мөн түрүүлсний урамшуулалд 265,000 фунт ($351,316) өвөртлөн харихаар болсон байна.

Парис хотын “Stade de France”-д түүний зургийг байрлуулсан байна.Гудамж талбайгаар Мбаппегийн өмсгөлийн өмсөж залуу тоглогчоор төдийгүй Франц улсын баг тамирчдаар бахархсан иргэдийн цуваа тасрахгүй байгаа ажээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESSINSIDER

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө