Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МОНГОЛ НААДАМ ҮНДЭСНИЙ СУР, ШАГАЙН ХАРВААГААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  TV5 News 2018-07-10 340

БЭЛТГЭСЭН: Б.УЯНГА

Урианхай харваагаар эхэлсэн сур харваа өнөөдөр үндэсний сураар үргэлжилж байна.   Энэ жил нийт 584 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас улсын цолтой харваач 416 байгаа бол залуу харваач 184 байна.  Өнөөдөр үндэсний сурын халх харваа хана харвааны эхний 16 сумаа тавилаа.  Маргааш хасаа харвааны 12 сумаа тавина. Тэнгэр хангай хураа хайрласан эдгээр өдрүүдэд харваачид нумаа хайрладаг учиртай. Учир нь нум хатах хорчийх аюултай учир харваанд нөлөөлнө гэж үздэг юм.

Энэ жилийн улсын баяр наадамд 403 эрэгтэй, 173 эмэгтэй харваач оролцож байна.   Үндэсний сураар хичээллэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаагаас эмэгтэй харваачдын чадвар чансаа өссөнийг яриж байна.

Жил жилийн наадмыг нээдэг Урианхай сурын харваанаас энэ жил шинэ мэргэн төрсөн.  210 харваач цэц мэргэнээ сорьсноос ТЕГ-ын Эрч спорт хорооны тамирчин Төхөөний Очироо мэргэний болзол хангасан юм. Харин  Буриад сур харваанд 171 харваач сумаа тависнаас  Баян-Өлгий аймгийн харваач Алтантулга түрүүлсэн. Улсын баяр наадмын тоонд багтаж байгаа шагай харваанд Улаанбаатар хот, 18 аймгаас 90 багийн 720 харваач оролцож байна.

Шагай харвааны хамгийн ахмад нь 85 настай харваач байгаа бол залуу нь Өмнөговь аймгийн харваач 14 настай Наранцогт нар байлаа.

Шагай харваа 4 метр 72.5-т харвадаг.  Нэг багт 8 харваач оролцож 1 суудал дээр 4 сум тавидаг.  Тус бүр 15 хасаатайгаар уралдаж оносноор багийн нийлбэр оноогоор дүнгээ гаргадаг дүрэмтэй.  Ийнхүү Монгол наадам үндэсний сурын халх харваа, шагай харваагаар үргэлжилж байна.                                                          

Uyanga Batbayar-н зураг.

Uyanga Batbayar-н зураг.

Uyanga Batbayar-н зураг.

Uyanga Batbayar-н зураг.

Uyanga Batbayar-н зураг.

Uyanga Batbayar-н зураг.

Uyanga Batbayar-н зураг.

Uyanga Batbayar-н зураг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан