Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Даян дээрхийн цом" үндэсний шагайн харвааны наадам боллоо

  TV5 News 2018-07-07 568

Уг наадмыг Хөвсгөл нуурын орчны бүсэд аялал жуулчлалын бизнес эрхэлдэг, уг бизнест оролцогч талууд хамтран ажиллахаар байгуулагдсан Аялал жуулчлалын дэд зөвлөлөөс санаачилсан байна. Энэ жилийн наадамд улс орны өнцөг булан бүрээс 100  гаруй харваачид оролцжээ. Уг эвент арга хэмжээг Цагаан-Үүрчүүд аялал жуулчлалын багц бүтээгдэхүүн болгох, нутгийн ард иргэдийн аялал жуулчлалаас олох орлого, ашгийг нэмэгдүүлэх, Хөвсгөл нуур тойрсон аялал жуулчлалын өгөөжийг сум орон нутаг руугаа чиглүүлэхээр зорьж байгаа аж.

Шагайн харвааны наадмын үеэр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс бага хүүтэй зээл авч, сүү цагаан идээ,  гар урлалын бүтээгдэхүүн хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлж байгаа нутгийн иргэдийн үзэсгэлэн худалдаа гарсан байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө