Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэллээ

  TV5 News 2018-07-07 1197

БЭЛТГЭСЭН: Ш.БАТ-ЭРДЭНЭ

Урианхай сурын харваа нь түүхийн хувьд өнө эртнийх гэж тооцогддог учир жил жилийн наадам урианхай сурын харваагаар эхэлдэг. Энэ жил урианхай сурын харваанд 182 харваач цэц мэргэнээ сорьж байна. Хамгийн ахмад харваач 75 настай бол залуу харваач 17 настай байна.

Өнгөрсөн жилийн наадмаар Урианхай сурын харваанд 130 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байжээ. Харин энэ жил 180 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна. Үүний багагүй хувь нь залуу харваачид байна.  

Урианхай сурын харваа нь түүхэн он цагийн хувьд эртнийх гэж үздэг учир Үндэсний их баяр наадмын эхний сумыг тавьдаг уламжлалтай. Түүх сөхвөл Их эзэн Чингис хааны үед Урианхай Зэлмэ нар аян дайнаас буцах замдаа наадам хийж улмаар сумныхаа жадыг сугалан оронд нь булцуу хийн цэц мэргэнээ сорьж байжээ. Үүнээс л Урианхай сурын харвааны үүсэл  эхэлсэн гэж үздэг байна. 

Манай улсыг зорих жуулчдын цуваа зуны цагт нэмэгддэг. Ялангуяа баяр наадмын өдрүүдэд. Тухайлбал энэ жил Нийслэлийн аялал жуулчлалын газарт 11 мянга гаруй жуулчин баяр наадмын нээлт үзэх хүсэлтээ ирүүлсэн байна. Бид сурын талбайд наадаж байгаа жуулчидтай яриа өрнүүлсэн юм.

  • МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ИРЖ БАЙНА. ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛ, ТҮҮХИЙН ХЭВ ШИНЖЭЭ ӨНӨӨГ ХИР НЬ ХАДГАЛЖ ҮЛДСЭН СУРЫН ХАРВААГ ДЭРГЭДЭЭС ҮЗЭЖ БАЙГААДАА ТУЙЛЫН ИХ БАЯРТАЙ БАЙНА. ИХ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ЮМ.

Харваачид 120 гр жинтэй сумыг 40 метрийн зайнаас харвадаг. Ингэхдээ өтвөг буюу Уул даваж харвадаг. Халх, Буриад сурын харваатай харьцуулахад зай нь ойр ч тухайн харваачаас хүч, нарийн мэдрэмж ихээр шаарддаг. Тиймээс зөвхөн эрчүүд харвадgгаараа онцлогтой юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө