Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Марадонагийн биеийн байдал гэнэт мууджээ

  Б.Оюун 2018-06-27 1737

   Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона өчигдөр Оросын Санкт-Петербург хотноо болсон Аргентин болон Нигерийн багуудын Дэлхийн аваргын хагас шигшээд гарах хэсгийн тоглолтон дээр биеийн байдал нь мууджээ

   Хэсгийн төлөөх тоглолт Аргентины баг Нигерийн багийг 2:1-ээр буулган авснаар өндөрлөсөн юм.

Тэгвэл багийнхаа тоглолтыг шимтэн үзэж, алдаа оноог нь шүүн суусан Марадонагийн биеийн байдал тоглолтын төгсгөл хэсэгт гэнэт муудсан байна. Түүнд хамтрагчид нь хамгийн түрүүнд тусламж үзүүлж, цэнгэлдэхийн VIP өрөөнд нь оруулж, улмаар түргэн тусламж дууджээ.

  Өдгөө 57 настай Марадонад түргэн тусламжийн багийнхан тусламж үзүүлсний дараагаар Аргентины нэртэй хөлбөмбөгчин цэнгэлдэхийг орхин явжээ. Сүүлд Марадона онгоцны буудал дээр очиж, Москваг зорьсон байна. 1986 оны Дэлхийн аварга тамирчин өнөөдөр Москвад болох Бразил-Сербийн тоглолтыг үзэх гэнэ. Түүний биеийн байдал дээрдсэн, айх зүйл байхгүй гэж түүний ойр тойрныхон ярьжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө