Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЭНЭ ЖИЛ ЗУРГААН ЭМНЭЛГИЙН ГАДНА ТАЛБАЙГ ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛНА

  Т.Бадамханд 2018-06-23 1141

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд машины зогсоол, хүлээж суух сандал зэрэг дутагдалтай зүйл олон. Энэ байдлыг арилгах үүднээс эмнэлгүүдийн гаднах талбайг засах, тохижуулах ажил хийгдэж байгаа юм. Улаанбаатар хотын 30 орчим байршил, гудамжинд том оврын шилмүүст мод болон 10 гаруй төрлийн гоёлын бут, сөөгийг тарьж ургуулаад байна.

Төрөх эмнэлгийн гадна үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн хүссэн газраа машин байршуулснаас авто замын түгжрэл үүсдэг. Эмнэлэгүүдийн орц гарцын хүрэлцээ муу байгаагаас түгжрэл үүсэх, түргэн тусламжийн автомашин орох зогсоолгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбай байхгүй зэрэг асуудлууд их үүсдэг. Үүнийг зохицуулахаар өнгөрсөн жил буюу 2017 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна тохижилтын ажлыг хийж, зам талбайг нэмэгдүүлж усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм.

Энэ жил үргэлжлүүлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг нийт 6 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах бөгөөд эмнэлэг бүрийн гадна шилмүүст ойн төгөл байгуулах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан