Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДЭЛХИЙН ТАМИРЧДЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

  Т.Бадамханд 2018-06-23 2578

Дэлхийн тамирчдын өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан энэ өдрийг манай улс тэмдэглэн өнгөрүүлдэг болж байна. Үүнтэй зэрэгцээд энэ жил олимпийн тэмцээнээс анхны медаль авсан, анхны алтан медаль хүртсэн гээд олон баяр тохиож байгаа юм. Өнөөдөр тамирчид Спортын төв ордны гадна талбайд өдөрлөг зохион байгуулж, өдөрлөгийн үеэр тамирчид парад жагсжээ.

1968 оны Мехикогийн олимпод чөлөөт бөхийн 52 кг-ын жинд Дамдиншарав зодоглож анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан. Үүнээс хойш мөнгө хүрэл медалийг хүртэж байсан ч анхны алтан медалийг 2008 онд Түвшинбаяр жүдо бөхийн 100 кг-ын жинд зодоглож түүхэн амжилтийн эзэн болж байсан. Ингэж манай улс олимп тив дэлхийн чанартай тэмцээн уралдаанаас түрүү авах боломж нээгдсэн. Сүүлийн жилүүдэд манай тамирчдын ур чадвар илт нэмэгдэж байгааг спортын салбарынхан хэлдэг. Өнөөдөр спортын салбарынхан цугларч нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Өнөөдөр бол дэлхийн тамирчдын өдөр, Монгол улсын олимпын анхны медаль хүртсэн түүхэн үйл явдлын ойн жил тохиож байна.

Монголын Гимнастикийн холбоо Монголын Бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо, Монголын Туялзуур сэлэмний холбоо, Монголын Таэквондогийн холбоо зэрэг  байгууллагууд үзүүлэх тоглолт зохион байгууллаа. Энэ удаад тэмдэглэн өнгөрүүлэх Олон улсын олимпийн өдрийг өргөн цар хүрээтэй, ач холбогдол өгч  байгааг зохион байгуулагчид онцоллоо.  

Спортоор хичээллэдэг, спорт сонирхдог хэн бүхэн энд цугларсан байлаа. Мөн үе үеийн ахмад тамирчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх ажлыг ч өнөөдөр зохион байгуулсан юм. Олон тэмцээн уралдаанаас авсан медалиа тамирчид зүүж ирсэн байсан нь өдөрлөгт ач холбогдол өгч, тамирчдаараа бахархах сэтгэлийг төрүүлж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө