Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Германы супер хөгжөөн дэмжигч ОХУ-д болох Дэлхийн цомын тэмцээн рүү эртний трактораар аялж байна

  Д.Оюунтуяа 2018-06-08 2182

Германы 70 настай хөлбөмбөгийн улаан фэн Хуберт Вирт "FIFA 2018" Дэлхийн цомын тэмцээнийг үзэхээр төрөлх Форзайм хотоосоо  Москва руу трактор хөлөглөн урт замдаа аль хэдийнэ гарчээ. Нохойтойгоо хамт аялж яваа тэрээр 10 хоногийн дараа гэхэд Москвад очно гэж найдаж байгаа юм.1936 оны үеийн энэ трактор нь цагт 30 км явдаг.  

Пүрэв гарагт Беларусийн хил дээр ирсэн ч жаахан асуудалтай тулгарсан гэнэ. Түүнийг орон нутгийн тээврийн албаныхан нэвтрэх эрх өгөлгүй багагүй хугацаагаар саатуулсан байна.
Вирт Дэлхийн цомын тэмцээний үеэр мөн бусад хөлбөмбөгийн фэнүүддээ өөрийнх нь тракторын хажууд зургаа даруулахыг дуртайяа зөвшөөрнө гэж ярьжээ.


Photo source: REUTERS/Vasily Fedosenko (Беларусийн хил дээр 2018.06.07)

 


Photo source: REUTERS/Vasily Fedosenko

 

Photo source: REUTERS/Vasily Fedosenko

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө