Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Талын салхи" олон улсын мото фeстиваль маргааш, нөгөөдөр болно

  Г.Бадамлянхуа 2018-06-08 1989

Энэ амралтын өдрүүдэд чоппeрын моторын дуунд нэгдэж, савхин хүрмээр гангарсан залуус төмөр хүлгээр аялна. Монголын чоппeрчин ахан дүүс, "Red falcons" ТББ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран "Талын салхи" олон улсын мото наадмыг энэ сарын 9, 10-ны өдөр зохион байгуулна. Мото наадамд ОХУ, БНХАУ, Монгол Улсын нийт 700 гаруй чоппeрчид оролцох юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх нээлтийн парадад оролцож, чоппeрчдын хамт хөдлөх юм байна.

“Талын салхи” олон улсын мото наадамд энэ жил 700 гаруй чопперчин оролцохоор бүртгүүлжээ. Монгол Улсаас 400 орчим чопперчин, ОХУ-аас 50, БНХАУ-аас 47 чопперчин оролцохоор болсон нь өмнөх жилүүдийн наадмаас өргөн цар хүрээтэй болж байгааг зохион байгуулагчид хэллээ. “Талын салхи 2018” наадмыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, цувааг тэргүүлэх болсон нь мото фестивальд анх удаа тохиож байгаа үйл явдал хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа мото фестивалийг “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред фалконс” ТББ болон Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байна. Мото фестивалийг Ази тивийн хэмжээний мото наадам болгон өргөжүүлж, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг албаныхан ярьж байна.

“Талын салхи 2018” олон улсын мото фестиваль маргааш өглөө жанжин Д. Сүхбаатарын талбайд 9:00 цагаас нээх юм. Мөн Тэрэлж дэх “Монд” амралтын газар 300-400 мотоциклын үзэсгэлэн гарах юм байна.

FB LIVE

 

[ШУУД] "Талын салхи" олон улсын мото фeстиваль энэ сарын 9-нд болно.,

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан