Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Үлэг гүрвэлийн төв музейд "Дэлхийн шим ертөнцийн үүсэл, хөгжил" танхим нээгдлээ

  Г.Бадамлянхуа 2018-05-17 14376

Музейн гуравдагч танхим болон үүдээ нээж байгаа “Дэлхийн шим ертөнцийн үүсэл, хөгжил” танхимд архей, протерозой,палеозой, мезозой, кайнозой гэсэн 5 эрин, 12 галавын үүсэл, хөгжлийг зураглалаар харуулж, үзмэр олдворуудыг дэлгэжээ. Дэлхий ертөнц анх үүсч эхэлсэн цаг үеэс эдүгээ хүн төрөлхтний оршин байгаа энэ цаг үе хүртэлх үүсэл, хөгжлийг нүдний өмнө өрнөж байгаа мэтээр дүрслэн харуулснаараа энэ танхим онцлог юм.

Дэлхий ертөнцийн үүсэл, хөгжлийн талаарх судалгаа, мэдээлэл хомс болсон энэ цаг үед залуу үедээ палеонтологийн шинжлэх ухааны боловсрол олгох шинэ танхим нээснээ музейн хамт олон онцолж байсан юм.

Үлэг гүрвэлийн төв музей өнгөрсөн хугацаанд "Т. Батаар гэртээ ирлээ", "Т. Батаар ба сор үзмэрүүд", "Үлэг гүрвэлийн мөрөөр", "Цэрдийн галавын гайхамшиг, дунд төрмөлийн эрин үе" зэрэг тогтмол болон түр үзэсгэлэнгүүдийг олон нийтэд дэлгэж байсан. Үлэг гүрвэлийн төв музей маргааш тохиох музейн өдрүүдийн хүрээнд олон нийтэд үнэгүй үйлчилж, шинэ танхимд олны хүртээл болгоно гэлээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө