Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Жолооч нарын автомашинаа үзлэгт хамруулах идэвхи сайн байна

  С.Золбоо 2018-04-17 1015

Тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч нар жилд нэг удаа техникийн үзлэг оношилгоонд хамрагдах ёстой байдаг. Жолооч нарын төмөр хүлгээ оношилгоонд оруулах идэвхи жилээс жилд нэмэгджээ.

Өмнө нь хайхрамжгүй хандаж үзлэг оношилгоонд орохгүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд орох явдал их байсан. Баянзүрх дүүргийн техник үзлэг оношилгооны төвд үйлчлүүлж байгаа жолооч нарын тоо өмнөх оноос 10-20 хувиар өссөн байна. Техникийн үзлэгийг тээврийн хэрэгслийн сүүлийн дугаараар ангилж оруулах зохицуулалттай. Үзлэгт хамрагдаж байгаа тээврийн хэрэгслүүдээс автомашины тормос муу, хол ойрын гэрэл чанарын  шаардлага хангахгүй, хар утаа хаядаг зэрэг нийтлэг зөрчлүүд нэлээдгүй илэрч байна.                      

Мөн техникийн үзлэгт хамрагдахаас гадна буруу гар талдаа жолооны хүрдтэй тээврийн гэрлийн тусгалыг өөрчилж, зөв тусгалтай болгох шаардлагатай учраас авто гэрлийн тохиргоо хийж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө