Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Аймаг дамжин 4 тооны адууг зарах гэж байсан малын хулгайчыг саатууллаа

  Д.Отгонсүрэн 2018-04-17 799

Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь малын хулгай болон бусад хэргийг эрчимтэй илрүүлж байгаа бөгөөд өнөөдөр 4 тооны адууг аймгаас аймаг дамжин худалдан борлуулах гэж байсан хулгайчыг саатуулан шалгаж эхэллээ.

Малын хулгайч нь Сонгино хайрхан дүүргийн харьяат О. Цэгмид гэгч этгээд бөгөөд Багануур дүүргийн зүүн урдаас бонго маркын авто машинаар 4 тооны адууг хулгайлан Сүхбаатар, Дорнод чиглэлт худалдан борлуулах гэж байхад нь Цагдаагийн газрын шөнийн эргүүлүүд 04-р сарын 15-16-нд шилжих шөнө саатуулсан байна.

Хэнтий аймаг нь төв зам дагуу амьд малыг ачих тээвэрлэх тал дээри хорио цээрийг мал эмнэлэг, цагдаагийн газар гаргасан бөгөөд , замын постууд сайтар шалгаж байгаа тул иргэд гарал үүслийн бичиг болон хаанаас хааш нь тээвэрлэж явааг баталгаажуулах хэрэгтэй байна. Мөн малчид малаа эргэж тойрч, хариулга маллагаатай байлгах тал дээр анхаарах хэрэгтэй юм. Дашрамд дуулгахад: Малаа алдсан Багануур дүүргийн малчин өнөөдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газар дээр ирж малаа таниж, Цагдаа нарт баярлаж байгаагаа илэрхийлжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө