Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

  admin 2018-02-19 1087

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ :Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2018 оны 02 дугаар сарын 18-ны 20 цагаас 02-р дугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 30-35 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Халх голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 8-13 хүйтэн байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө Дундговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

 

2018 оны 02 дугаар сарын 20-ноос 02 дугаар сарын 24ийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд нутгийн хойд хэсгээр  бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 21-23-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө