Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Сар шинийн өдрүүдэд орон нутагт анхаарал болгоомжтой зорчихыг санууллаа

  admin 2018-02-06 3536

Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлээс авто замын осол үүддэг. Иймээс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг замын цагдаагийн алба хаагчид хэлж байна. Урьдчилан сэргийлэх ажил хөл хөдөлгөөн ихтэй Чингэлтэй дүүргээс эхэлж байна. Дүүргийн замын цагдаагийн хэлтсээс санаачлан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Байгууллагууд зогсоолтой болох, зогсоолын зай талбайг тэлэх, орц, гарцаа нээх, аливаа баяр ёслолын үеэр зогсоол дээр хүн хүч нэмэгдүүлж ажиллах зэрэг зөвлөмжийг байгууллагын төлөөллүүдэд өгч байна.

Сар шинийн баяр дөхсөн энэ үед замын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний зохицуулалт хийж эхэлжээ. Шинийн 2-оос эхлээд хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг, үүнийг дагаад автын осол ч их гардаг. Иймээс иргэд, жолооч нар орон нутгийн замд зорчихдоо хурдаа тааруулах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг мөрдөст албаныхан зөвлөж байна.

2017 онд 1280 орчим авто замын осол гарчээ. Осолд өртсөн болон холбогдсон жолооч нарын 20 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 2 хуиар нэмэгджээ. Зөвхөн эрэгтэй жолооч гэлтгүй эмэгтэйчүүд ч замын хөдөлгөөнд сахилга баттай оролцох, анхаарал болгоомжтой байж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг замын цагдаагийн алба хаагчид онцгойлон анхааруулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө