Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Харааны бэрхшээлтэй сурагчид зураг-брайль-крилл хосолсон сурах бичигтэй болно

  Г.Бадамлянхуа 2018-02-06 1291

Манай улсад харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль цор ганц байдаг нь 116-р тусгай сургууль юм. Өнөөдрийн байдлаар энэ сургуульд 108 сурагч байна. Тэднийг энэ оны 9-р сараас эхлэн шинэ сурах бичгээр хангахаар болжээ. Эхний ээлжинд бага ангийн сурагчид буюу 1-3 ангийнханд зориулсан ном хэвлэх юм. Энэ нь брайль үсгийг хослуулсан, хурууны өндгөөр тэмтрэн унших, гарт мэдрэгдэхүйц товгор зурагтай, тексттэй, эцэг эх, багш нар нь хүүхдүүдийнхээ уншсан зүйлийг нягтлахад зориулж өндөр түвшинд хэвлэгдсэн сурах бичиг байх юм байна. Энэ ном хэвлэгдсэнээр сурагчдын хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэхийг албаныхан хэллээ.

Тусгай 116-р сургуулийн бага ангийн сурагчдад брайль үсгэн ном хангалтгүй байдаг. Тэдний судлавал зохих сурах бичиг ердөө 4 төрлийн номоор л хязгаарлагдаж, нийт сурах бичгийнхээ 3,12 хувийг брайлиар үздэг гэсэн судалгаа байгаа юм. Энэ нь хэвлэх тоног төхөөрөмжтэй шууд холбоотой байдаг байна. Брайлиар хэвлэдэг төхөөрөмж манай улсад 2 ширхэг байдаг. Нэг нь 116-р тусгай сургууль, харин нөгөөх нь МХҮХ-нд байдаг байна. Гэвч энэ нь хэвлэх машин нь сурагчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахаа болиод удаж байгаа гэлээ. Иймээс Австралийн Засгийн газрын санхүүжилтээр шинэ хэвлэх машинтай болж байгаа юм. Эхний  ээлжинд 220 сурах бичиг хэвлэж, 116-р сургууль болон МХҮХ-ны орон нутгийн салбар, төвүүдэд хүлээлгэн өгөхөөр болжээ.

Ном бүрэн хэвлэгдэж сурагчдын гарт хүрснээр хүүхдүүд бие даан сурах, гэрийн даалгавраа хийхэд дөхөм болох, брайль үсэг мэдэхгүй ээж аав, гэр бүлийх нь гишүүд хүүхдүүдийнхээ хичээлд туслах, хичээлийг багшийн амнаас бус сурах бичгээсээ олж авах, суурь боловсролыг чанартай эзэмших зэрэг олон давуу талтайг албаны хүмүүс хэлж байна. Эхний  ээлжинд 220 сурах бичиг хэвлэж, 116-р сургууль болон МХҮХ-ны орон нутгийн салбар, төвүүдэд хүлээлгэн өгөхөөр болжээ.

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө