Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нийслэлийн Засаг дарга орлогч болон дүүрэг, харьяа агентлагын удирдлагуудтай гэрээ байгууллаа

  admin 2018-02-05 1266

Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нийслэлийн Засаг даргын орлогч нартай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч нартай “Үр дүнгийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төсвийн тухай хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 31-ий өдөр нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч Засгийн газрын гишүүдтэй Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Өнөөдөр Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нийслэлийн Засаг даргын орлогч нартай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч нартай “Үр дүнгийн гэрээ” байгуулж байна. НИТХ-аар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ батлуулсан билээ. Үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс гэрээнд тусгагдсан арга хэмжээг дүүрэг, харьяа байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэл үр дүнг хагас бүтэн жилээр тооцон ажиллах болно.

2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатад гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд оршин суугчдын саналыг тусган хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй шуурхай хүргэхэд анхаарч ажиллах, гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүрт нь Тамгын газарт танилцуулж байх юм. Ингээд та бүхнийг 2018 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан ажлаа тухайн салбартаа цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд үр дүнтэй зохион байгуулан ажллахыг хүсье” хэмээн онцоллоо.

2018 онд нийслэлийн төсөвт 828.5 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрч, 419.6 тэрбум төгрөгийн төсвийн урсгал зардлыг санхүүжүүлж, хотын шуудын төсвөөс 153 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэн 208.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө