Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эко сургуулиудад 4 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг гардууллаа

  Г.Бадамлянхуа 2018-02-05 1131

Монгол улсад 2015 оноос Швeйцарийн хөгжлийн агeнтлагийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд "Эко сургууль" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдад хичээлээр дамжуулан байгаль орчноо хайрлах, хамгаалах зөв төлөвшил, дадлыг олгож байгаагаараа онцлог юм. Мөн сургуулиуд хичээлийн хөтөлбөр, сургалтаас гадна ногоон орчныг бий болгохоор сургууль орчимдоо мод тарих, зүлэгжүүлэх зэргээр идэвхитэй ажиллаж байгааг сургуулийн багш, удирдлагууд онцоллоо. Улсын хэмжээнд нийт 255 eрөнхий боловсролын сургууль Эко сургууль хөтөлбөрт хамрагдсанаас идэвхи зүтгэл, оролцоогоороо манлайлсан 45 сургууль Ногоон туг, Мөнгөн гэрэгэ, Хүрэл гэрэгэ өргөмжлөл гардан авч, олон улсын шалгуур хангаад байна. Эдгээр сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, сургууль тус бүрт 4 сая төгрөгийн өртөг бүхий хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээ хийх зориулалттай сургалтын хэрэглэгдэхүүнийг БОАЖЯ- аас гардуулан өглөө.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө